Харин хууль зөрчсөний хариуд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны арга хэмжээ авах юм байна. Тухайлбал,
-Зохих зөвшөөрөлгүйгээр амьтныг ашиглахыг завдсан иргэнийг 280 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 702 мянган төгрөгөөр, амьтныг зөвшөөрөлгүй нутагшуулсан иргэний 421 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 561 мянган төгрөгөөр тус тус торгох,
-Хуульд заасан зөвшөөрөлгүйгээр амьтныг ашигласан, эзэмшсэн иргэнийг 280 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 421 мянган төгрөгөөр торгож, ашигласан амьтныг төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийн дагуу байгальд нь эргүүлэн тавих болон зохих байгууллагад хүлээлгэн өгөх,
-Хугацаа нь джссан зөвшөөрлөөр ан агнасан, загас барьсан иргэнийг 140.400 төгрөгөөр, хуулийн этгээдийг 421 мянган төгрөгөөр агнаж, үүнд ашигласан тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, буу, зэвсэг ашиглах зөвшөөрлийг хоёр хүртэлх жилээр хасах ,
-Булаг, шанд, хужир мараанд ирж буй амьтныг отож агнасан иргэнийг 280.800 төгрөгөөр, хуулийн этгээдийн 702 мянган төгрөгөөр, хуульд заасан хугацааг зөрчиж ан агнасан, засаг барьсан иргэнийг 280.800 төгрөгөөр, хуулийн этгээдийг 702 мянган төгрөгөөр торгох,
-Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол хурааж, иргэний 280.800 төгрөгөөр, хуулийн этгээдийг 702 мянган төгрөгөөр торгох,
-Хууль тогтоомжийн холбогдох заалтыг зөрчиж, ан амьтныг агнах, барих зөвшөөрөл олгосон, эсвэл ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргах гэрчилгээ олгосон албан тушаалтныг нэг сая 404 мянгаас хоёр сая 106 мянган төгрөг хүртэл торгох ажээ.