Эрэн сурвалжлагдаж байгаа хэрэгтэн зургаа Like-джээ

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Эрэн сурвалжлагдаж байгаа хэрэгтэн зургаа Like-джээ

34 настай Хаггер гэгч Шинэ Зеландын иргэн өнгөрсөн тавдугаар сард дэлгүүр ухаж, хулгайн хэрэг үйлдээд одоог хүртэл эрэн сурвалжлагдаж байгаа гэнэ.

Түрүүчийн долоо хоногт цагдаа нар эрэн сурвалжлагдаж буй гэм хэрэгтнүүдийн цээж зургийг фейсбүүкт нийтэлжээ.

Харин энэхүү цагдаагийн зарлалыг Хаггер Like дарж “hoo rah” гэсэн коммент үлдээжээ.

Түүний энэхүү болгоомжгүй үйлдэл нь цагдаа нарт хамгийн сайхан бэлэг болжээ. 

Өнөөг хүртэл цагдаа нар уг эрэгтэйн тухай ямар ч мэдээлэлгүй байсан ба фейсбүүк хаягийг нь мэдсэнээр бүх л хэрэгтэй мэдээллээ олж авч чаджээ.

Одоо түүнийг барих тун амархан гэж цагдаагийнхан мэдэгдсэн байна.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж