АНУ-д 12 настай хүү дүүгийнхээ үхэлд сэжиглэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

АНУ-д 12 настай хүү дүүгийнхээ үхэлд сэжиглэгдэв

АНУ-ын Вашингтон хотод 12 настай нэгэн эрэгтэй хүүхэд өөрийн өргөмөл дүүгийнхээ амийг хөнөөсөн хэрэгт шалгагдаж байна. Цагдаа нар одоогийн байдлаар хүүгийн нэрийг нууцалж байгаа аж. Тус хотын цагдаагийн  газрын төлөөлөгч Жулие Паркерийн мэдээлж байгаагаар мягмар гаригийн шөнө хүүгийн аав охиноо ухаан алдсан болохыг нь мэдэж 911 рүү мэдэгджээ. Гэвч охин эмнэлэгийн түргэн тусламж ирэхээс өмнө амиа алдсан байна. Охиныг мохоо иртэй зүйлээр цохиж, хөнөөсөн болохыг одоогоор тогтоогоод байгаа аж. Уг хэрэгт охины ах болох 12 настай  хүүг сэжигтнээр татан шалгаж эхэлсэн бөгөөд өчигдөр буюу пүрэв гаригт хотын цагдаагийн газраас хүүг баривчилжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж