Талбайн теннисний оны гурав дахь “Их дуулга” болох “Уимбльдон” Лондон хотноо үргэлжиж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолт болж, шигшээд өрсөлдөх теннисчид тодорсон байна. Польшийн Агнешка Радванска Германы Керберийг 6:4, 6:3-аар, “Их дуулга”-ын 13 түрүүт АНУ-ын Серена Уильямс (6) дэлхийн чансааны хоёрт рэмбэлэгдэж буй Беларусийн Виктория Азаренкаг 6:3, 7:6 (8:6)-аар буулган авч, шигшээд шалгарлаа. Өдгөө дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж буй Радваньска “Их дуулга”-ын оргил амжилтаа үзүүлж, шигшээд шалгараад байгаа бол “Уимбльдон”-оос дөрвөн цом хүртсэн Серена зүлгэн талбай дээрх долоо дахь шигшээдээ шалгарлаа. Серена дүү Венустэй хосын төрөлд тоглож байгаа бөгөөд хагас шигшээд шалгараад байна.
Эрэгтэйчүүдийн хувьд хагас шигшээд өнгөрсөн жилийн “Уимбльдон”-ы аварга, дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жокович “Их дуулга”-ын 16 түрүүг хүртэхдээ “Уимбльдон”-д зургаан удаа түрүүлээд байгаа Швейцарийн Рожер Федерер, нөгөө хэсгээс Их Британийн Энди Муррей, дэлхийн чансааны тавд эрэмбэлэгдэж буй Францын Жо-Уильфред Цонга нарын шилдгүүд оноолт таарсан байна.
“Уимбльдон”-ы үеэр бороо ихээхэн орж байгаагаас тоглолтууд хойшлогдоод байгаа билээ.
Ч.БОЛОР