Суданы босогчид цэргүүдийг суллажээ

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Суданы босогчид цэргүүдийг суллажээ

Суданы Дарфур мужийн босогчид армийн 60 гаруй цэргийг суллаж, Засгийн газрын эрх бүхий хүмүүст хүлээлгэн өгсөн байна. Энэхүү үйл ажиллагаанд олон улсын Улаан загалмайн нийгэмлэг чухал нөлөө үзүүлжээ. Цэргүүд хэр удаан босогчдын эрхэнд байсан нь тодорхойгүй байна. Өнгөрсөн жил тус улсын Засгийн газар  Доха хотод Дарфурын босогчдын бүлгийг тараах тухай энхийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Гэвч энэхүү үйл ажиллагаанд Дарфур мужийн  Миннави болон бусад гол бүлэглэлүүд оролцохоос татгалзсан байна. Тэд дараа нь Өмнөд Корпофан мужийн босогчидтой нэгджээ. Дарфурын хүчирхийлэл нь 2003 болон 2004 оны мөргөлдөөний үеэр дээд цэгтээ хүрч байсан, гэхдээ одоо ч гэсэн Засгийн газрын цэргүүд болон босогчдын хоорондын зөрчил, мөргөлдөөн үргэлжилсээр байгаа гэнэ.

Дарфур хотод зөрчил мөргөлдөөний улмаас 300 мянган хүн амь үрэгджээ. Олон улсын Эрүүгийн шүүхээс Суданы Ерөнхийлөгч Омар Аль-Башир болон Батлан хамгаалахын сайд Мохаммед Хуссейнийг Дарфур хотод хүмүүсийг хормоглон устгасан хэрэгт буруутган дайны гэмт хэргээр яллан, эрэн сурвалжилж байгаа юм байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж