
Олимпийн “А” норматив хангаснаар Лондонд хурд сорих болзол хангасан түүнийг эх орноо төлөөлөн оролцох боломжийг Өмнөд Африкийн хөнгөн атлетикийн холбоо эцсийн мөчид шийдвэр гаргаж, олгожээ.
11 сартайдаа өвчний улмаас хоёр хөлөө тайруулсан Оскар Писториус карбон фибр материалаар хийсэн тусгай хиймэл хөлийн тусламжтай хөнгөн атлетикийн спортод цойлох болсон юм. Тиймээс ч “Илдэн дээр гүйгч” гэх хочтой болсон билээ. Тэрбээр ийнхүү олимпийн наадмын хөнгөн атлетикийн төрөлд оролцож буй анхны пара тамирчин болж буй ажээ.
С.ЦЭЛМЭГ