Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг ашиг олох зорилгоор худалдсан, уг хэргийг зохион байгуулалттай бүлэглэн, давтан үйлдсэн гэх хэрэгт холбогдсон Б.Одбаяр, Э.Золбоо, О.Мөнхбат нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр 11.00 цагт хэлэлцэх байсан. Гэвч шүүх хуралд гэрч хүрэлцэн ирээгүй гэх шалтгаанаар хурал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, Ш.Төгсгэрэл, М.Алдар, өмгөөлөгчөөр Ж.Энхтуяа, С.Жанцан, Р.Отгонцэцэг, Б.Манлайжав, улсын яллагчаар Н.Отгонцэцэг нар оролцов.
Тэднийг Эрүүгийн хуулийн 192.3.4-д зааснаар давтан, 192.3.5-д зааснаар урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн хэмээн буруутгаж байгаа юм. Хэрвээ гэм буруутай нь нотлогдвол 10-15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх аж.

Д.ЖАРГАЛ