С.Баяраас их хөрөнгөтэй хүн байна уу | News.MN

С.Баяраас их хөрөнгөтэй хүн байна уу

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

С.Баяраас их хөрөнгөтэй хүн байна уу

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нар өнөөдөр хөрөнгө, орлогоо худал мэдээлсэн албан тушаалтнуудтай нүүр тулсан уулзалт хийнэ.

Авлигын эсрэг гишүүдийн бүлгэм мэдээллийн ил тод байдал, сонирхлын зөрчлийг хязгаарлах хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх, мөнгө угаах болон авлигын эсрэг гэмт хэргийн эсрэг тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх төдийгүй авлигын эсрэг олон улсын конвенци, дотоодын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих агаад хамгийн гол нь парламентын гишүүдийн ёс зүйг сайжруулах, парламентын хянан шалгах үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулах юм гэсэн.

Эрхэм түшээдийг ийн мэдэгдсэний дараахан Авлигатай тэмцэх газар хөрөнгө, орлогын мэдүүлгээ нуун дарагдуулсан төрийн албан хаагчдийн нэрсийг зарласан. Ер нь төрийн албан хаагч ямар учраас хөрөнгө, орлогын мэдүүлгээ нуун дарагдуулсныг нь Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа гэх ч иймэрхүү асуудал тэгсхийгээд мартагдаж орхидог гэмтэй.

Харин энэ удаад Төрийн ордонд болох нээлттэй сонсголын үеэр худал хэлсэн албан тушаалтнуудаас тайлбар авахаар болсон агаад Ерөнхий сайд асан С.Баяр, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нараас тайлбар авах сураг дуулдсан. Хамтарсан Засгийн газрын гишүүд бөөнөөрөө хөрөнгө орлогын мэдүүлгээ хуурамчаар мэдүүлэгсдийг хаацайлж, хууль зөрчсөн шалтгаанаа тайлбарлах учиртай.

Тэр тусмаа "Таван төгөлдөршилөөрөө Монголчуудыг уяраасан ч Ерөнхий сайдын албанаас нулимстайгаар үдүүлж, сайн дураараа татгалзсан мань эрийг ард түмнээсээ нууж хаах зүйлстэй байх юм чинээ санаагүй учраас хардаж, сэрдэх нь аргагүй. Эл эрхэм Монгол Улсын Ерөнхий сайд болсон тэр цагаас хойш хөрөнгө чинээ, орлого ашиг нь асар их арвижан нэмэгдсэн болохыг Авлигатай тэмцэх газарт өгсөн хөрөнгө, орлогын мэдүүлэг нь нотолно.

С.Баяр томоохон компанийн захирлууд ч атаархмаар их ашиг олчихож гэх мэдээлэл төрийн албанд нойр хоолгүй зүтгэж, завсар чөлөөгөөр нь эмнэлэг, сувилал бараадаж явсан гэдэг утгаараа ухаан санаанд багтаж шингэмгүй асуудал. Тэрбээр гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллах болсон үеэсээ огцом бэлжсэн юм билээ. Хоёрхон жилийн өмнө жилд 5.3 сая төгрөгийн орлоготой байсан бол өнгөрсөн онд 109 сая 195 мянган төгрөгийн ашигтай ажилласан байгаа юм.

Өөрөөр хэлбэл, жилийн орлого нь 20 дахин өсч, дээд амжилт тогтоосон гэсэн үг. Орлогоо огцом өсгөхийн тулд тэрбээр үл хөдлөх хөрөнгө, "Сансар" кабелийн телевиз, "Палас" ХХК-ийнхаа хувьцаанд гар хүрээгүй. Тэгсэн атлаа хадгаламж дахь мөнгө нь даруй нэг дахин өсчээ. Судалгаанаас харахад түүний орлого 35,8 хувиар нэмэгдсэн байна. Төрийн албанд олон жил зүтгэхдээ хуримтлуулж чадаагүй их хөрөнгийг Засгийн газрын тэргүүнээр жил гаруй ажиллаад л бий болгочихсон байгаа юм.

МАХН-ын даргаар ажиллаж, 2008 оны сонгуулиар намаа үнэмлэхүй ялалт байгуулахад үлэмж хувь нэмэр оруулсныхаа "шагнал"-д Ерөнхий сайдаар томилогдсон эл эрхэм анх улаан зангиа, нүдний шилнээс өөр хөрөнгөгүй гэж мэдэгдэж байлаа. Гурван өрөө бүхий ганц орон сууцтай, тэндээ хүүхдүүдтэйгээ амьдардаг хэмээн төрийн гүдэс хар хүний дүр эсгэж байсан тэрбээр өдгөө төрөөс төрсөн тэрбумтнуудын араас нэхэж явна.

Ямартаа л түүнийг хөрөнгө, орлогын мэдүүлгээ нуусан, худлаа мэдүүлжээ гэх мэдээллийг сонссон МАХН-ын ахмад гишүүн, С.Баярыг дэмжигч нэгэн буурай "Ерөнхий сайд мориноос унаж бэртээд харьд эмчлүүлж байсан. Манай дарга мань шиг амьтан биш. Тэр үедээ сүйхээчлээд наймаа арилжаа хийж ашиг олсон байх аа" хэмээн өмгөөлөх гарцаа олж чадахгүй үглэж суух вэ.

С.Баяр Ерөнхий сайдын албанд томилогдсоныхоо дараахан "Би өөрийгөө амьдралынхаа морин цагт явж байна гэж боддог" хэмээж байсан санагдана. Ямартай ч Төрийн ордонд болох нээлттэй сонсголд дуудагдсан С.Баяр орны хүнээ явуулахаар болсон агаад мань эрийг Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлавыг хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуурамчаар мэдүүлснийг нь мэдсээр байж хуулийн дагуу хариуцлага тооцоогүй хаацайлсаны учраа тайлбарлахыг хүссэн юм билээ.

Гэхдээ түүний оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар асуудлыг учирлан тайлбарлахаар болсон. Өөрөөр хэлбэл, С.Баяр аахилж, Ч.Хүрэлбаатар "ачаа"-г нь үүрэхээр болсон гэсэн үг. Тэгэхээр дурсамжаа сөхөж, бичиж үлдээх дуршилтаи эрхэм Ерөнхий сайд асан хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуурамчаар мэдүүлж, нуун дарагдуулсан Засаг даргыг юуны учир өмгөөлснөө басхүү дэлхий нийт санхүүгийн хямралд өртсөн хүнд жилүүдэд эд хөрөнгөө хэрхэн өсгөж арвижуулсан тухайгаа ноороглож суугаа байх.

Эсвэл хөрөнгө, орлогын мэдүүлгээ нуун дарагдуулсан Засаг дарга хуулийн дагуу торгуулиа төлсөн шүү дээ гэж мэлзээд үзвэл яадаг бол хэмээн бодож суугаа биз. Уг нь "Муу нуухаар сайн илчил" гэдэг үг байдагсан.

З.Урансүх.Улс төрийн тойм сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЭЗасгийн а******н 2010-05-12 180.235.168.130

баяр гуай эх орноо харийнханд худалдаж хэдэн ногоон авсаныг нь гадаадын банкинд байрлуулна дараа нь мөнгө өгсөн талын цөөврүүд нь ажиллана гэрчийг устгана наймаа хийгдчихсэн леценз гэрээ байгуулагдчихсан монголын газар шороо тэдний гарт орчихсон буцааж авах гээд заргадхаар ОУШүүх нэртэй том гүрнийг хамгаалсан байгууллага жижиг талд нь их төлбөр төлөх шийд гаргана төлөхгүй гэхээр ОУхэмжээнд хаана бооно гэрч үхээд хахуулийн мөнгө эзэндээ буцаад очино үндсэндээ жижиг гэруудын ш**** сэтгэл дээр ингэж тоглоно энэ технологи дэлхийд ил болсон ЭЗ алуурчний наминчлалыг унш түүнд жижиг улсуудыг удирдагчдыг яаж устгасан жишээгээрээ байгаа

Avatar

mg 2010-05-12 182.160.4.84

BAYAR OUY TOLGOIGOOS 130 SAYA DOLLAR AVSH SHU DEE MONGOLCHUUDIIG XUNTEI GAZAR SHOROOTOI NI TSUG ZARSAN XUN BAYAN BAILGUI YAXAV DEE XEZEE NEGEN TSAGT UNEN GEJ BDAG BOL ENE XUN SHOROND SUUX NI GARTSAAGUI BAS 5 XUNII AMI NEXEGDEX L BX DAA

Avatar

Зочин 2010-05-12 221.222.30.25

bayar ouy tolgoin geree hiigeed l gadgaadad garaa bizdee oilgomjtoishdee terend gaihaad bh yu bna ouy tolgoin gereenees nasaaraa ideh mungu avsan hun chini

Avatar

Зочин 2010-05-12 203.194.118.118

Баяр Энхбаяр Зоригт гээд Ху намын гаруудыг бүгдий нь шалгах хэрэгтэй Италийн шүүх прокурор цагдаа мафитайгаа яаж тэмцэж донуудыг яаж шүүж байсан шиг бүгдий нь илчилж хариуцлагы нь үүрүүлвэл Монгол Улс цэвэршинэ

Avatar

Зочин 2010-05-12 69.177.38.99

eronhii said hun bankandaa 200 say togrogtoi bhgvi yadag yum tiim ulsiin eronhii siad bn u haigaad uzehgvi yu

uls oronii bodlogo avch yavaa hun hoosn guilagchin baij bolohgvi zbi de eronhii said boloj bga hun ulsiin hangamj edeldeg yum

balai yum bichej bhiin harin baga bn shdee eronhii said naraas hamgiin yaduu ni bayar bh shvv

Avatar

Зочин 2010-05-12 93.88.184.11

haha yamar teneg humuus we bayar bol ugaasaa har murtei n**** gegeen tsagaan amitny dureer ard tyumniig hulhidsan uudgui hulgaish enhbayraasa deerdeh yum ogt baihgui

Avatar

za ene bayriig 2010-05-12 222.66.175.216

Za ene bayr hiisen buteesen yum yu baigaan be Humuus barag l Enhbayriig uzen yadsandaa Bayriig hundeldeg boltsiimuudaa Shal balain Bayr Enhbayraas neeh deerdeed baih hun bishee

Avatar

ma 2010-05-12 82.24.201.192

Ene bol tsever enkhbayarn yavuulga enkhbayar ooroo toroos bayajij terbumtan bolchihood ooriinhoo talaarh sensatsiig daragduulhiin tuld yag oorteigee adilhan zamaar Bayar guaig gurduj gutgej bna enkhbayar z**l mongol ulsad dahij bitgii amdruul

Avatar

unshigch 2010-05-12 76.100.55.113

garchigaa buruu bichjee enhbayaraas ih hurungutei hun bna uu gevel deer baih

Avatar

unshigch 2010-05-12 76.100.55.113

uygeed lhov hooson bx yumtodorhoi hemjeenii yum bj l taaraaBayar dargadaa eruul enhiig husie

Avatar

Зочин 2010-05-12 202.179.23.16

Janlav darga exneriixee oron suuziig bicheegui bn xainga xandsan bn l geed ter ITH-iin nuxduuded unenee xeleed uuchlalt guigaad ene teruugeer zunduu l shalguulaad buten jil guigee bizdee

Avatar

Зочин 2010-05-12 202.179.23.16

shshshshsh Bayar ter exneriix n xoer oron suuziig toolood l xuuzulduud yavjiix bsiin bxda ter chini Mongol Ulsiin erunxii said Avligatai temzex gazar n l ajlaa xiigeech dee Bie muutai xunii araas ingej zavaan um xiij bga nuxduud er n ireeguigee gerelteigeer xarj chadaad l bgaan bxdaa

Avatar

Зочин 2010-05-12 202.179.23.16

eeeeeee Bayar neg xoer oron suutsnii asuudlaar uuriinxuu tomilson Zasag darga aa ogtsruulaxgui n oilgomjtoishd

Avatar

Зочин 2010-05-12 202.179.23.16

Janlav darga Dornodchuuddaa ner xundtei ardaas n suudliig n avax geed chadaxgui shunaltai xumuus n xoer oron suuts bicheeguin tuluu uxex n ee Ix xurald Janlaviin xoer oron suutsiig ilruulexees uur xiix ajjil alga uu ATG tatan buugdval taarna uls turiin shantajaar amia zogoogood shaal tenegiin

Avatar

Зочин 2010-05-12 202.179.23.16

eeeeeeeeeeeee ene Dornodin Janlav darga exneriixee xoer zugeer l oron suutsiig l bicheegui bn leeshd teriigee tegeed zaxirgaanii shuux ITX deeree xuleen zuvshuuruu bizdee ene xumuus neeree teneg umaar uls tur xiixiimaa jinxene ideed ashiglaad shamshigduulsan umnuudaa ilruuleech Ene ATG odoo uursniixuu ajliig xiigeech xagaral butral uusgeed l tenegtexiimaa

Avatar

Bayar-t 2010-05-12 221.150.168.151

Bayar gyau tand az jargal eruul enhiig husii ene bichleg bol zugeer hort mogoin shivnee baina Ta biee sain emchluuleed Mongol ulsinhaa toloo zutgeerei ald biee ul haihran zutgehgui bol Mongol ard tumen chin harin uuchilahgui itgehgui baih shuu Harin odoo humuus tand itgesen heveer baigaa

Avatar

Bayar-t 2010-05-12 221.150.168.151

Bayar gyau tand az jargal eruul enhiig husii ene bichleg bol zugeer hort mogoin shivnee baina Ta biee sain emchluuleed Mongol ulsinhaa toloo zutgeerei ald biee ul haihran zutgehgui bol Mongol ard tumen chin harin uuchilahgui itgehgui baih shuu Harin odoo humuus tand itgesen heveer baigaa

Avatar

mama 2010-05-12 180.235.185.197

Bayr dargaa turgen edgeed ed nariig bur baij suuh gazargui bolgood uguuch tand eruul enhiig husei

Avatar

zochin 2010-05-12 180.235.185.197

Bbayr shig yernuhii saidiig haanaas oloh yum terend yu ch baihgui tegeed bas shunalgui negen baina bilee dee zailuul

Avatar

Darga 2010-05-12 180.235.185.197

Enhbayr guai araich dee hun ingej gutgehee boliulaachee Mongolchuud chini yahaa aldsan teneg humuus bish shuu dee yamar zawtai yum be ali eswel hed heden huniig tsalinjuulaad iim yum bichuuleed suulgadag yum uu uruvdmuur

Avatar

Зочин 2010-05-12 220.101.173.186

Nambariin huu Elbegee nariig shalgaj chadahgui baij ter hooson amitnaar oroldood yahav deeZasgiin gazriin terguun ulsiin zardlaar emchluuleh erhtei baidag Bas zasgiin terguunees buusan hoino ni ch hamgaalaltand baij tusgai hangamj edleh erhtei baidag biz dee 100saya togrog zahiin naimaachinii karmanii mongo Yah gej 2 iin hoorond um bichdeg durak ve Hen negnees heden huushuuriin mongo avahaaraa heniig ch yu ch gej bichsen hamaagui gej bodoj baival enduurel baih shuu erhem setguulchee

Avatar

зочин 2010-05-12 202.179.27.6

та нар ийм юм бичиж суух заваа өөр хэрэгтэй зүйлд зарцуулаач бүү яс хаяж ядаж буй ард түмэнийг бүү турхираач

Avatar

Зочин 2010-05-12 202.126.91.37

ЭНХБАЯР АХ БАЙНА ШД БАЯРААС ИХ ХӨРӨНГӨТЭЙ ШД

Avatar

amaraa 2010-05-12 188.45.145.44

bolidoo mongolchuud mine ingej hudalaa meduuleg hiihee bolio horongtei bol harin sain l bn sh dee yadagiin ter bumtan bolno l biz

Avatar

bayariin ah 2010-05-12 202.55.191.51

sbayar asar ih mongo oyutolgoigoos avsan sh dee

Avatar

aagii 2010-05-12 202.55.191.51

Bayariig 5 hun alsan hergeer shiitgeh heregtei

Avatar

zochin 2010-05-12 182.160.15.231

michal jacson shig buh yumaa solij baival yana kha kha

Avatar

Ganbat 2010-05-12 123.121.205.131

za boldoo C bayariig oroldohoo bol hiideg zuilee hiisen sain huniig uduun hatahaa boliocharchaagui elbegdorjiin hudeeneej amjaagui guluguud

Avatar

Ajaa taij 2010-05-12 203.194.118.160

Uransux chi uchirtaixan dongoddoo Xolij xutgaad meden budilaad l

Avatar

Эрдэнэ 2010-05-12 202.72.242.162

Ийм тэнэг юм бичиж байхаа боль дуракаа энийг чин юэ гэж ойлгох юм аан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж