Ливийн Аждабия хотын зүүн хэсэгт орших агуулахад байсан сонгуулийн саналын хайрцаг, саналын хуудсууд галд шатжээ. Аюулгүйн албаныхан энэхүү хэргийг санаатай үйлдэл байх гэж үзсэн байна. Учир нь энэхүү гал Аждабия хотын хойд хэсэгт орших Бенгази гудманд байрлах сонгуулийн комиссын байранд шалгалт хийхээс долоо хүрэхгүй хоногийн өмнө гарчээ.
Б.Анхтуяа