Бурхан хулгайлсан этгээдүүдийн ялыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Бурхан хулгайлсан этгээдүүдийн ялыг хэвээр үлдээв

“Эрдэнэ зуу” хийдийн сан хөмрөгч Ю.Баяраа, түүнтэй хамт хэрэг үйлдсэн С.Энхтайван нарын гаргасан гомдлыг өчигдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцээд, тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээжээ. Сүхбаатар дүүргийн шүүхээс тэдэнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж, Ю.Баяраад таван жил, С.Энхтайванд гурван жил ял оноосон. Мөн Ю.Баяраа 109 сая, С.Энхтайван 87 сая төгрөг нөхөн төлөхөөр болсон юм.

 Хэргийг сануулбал, дээрх хүмүүс Өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан гурван бүтээл, түүхийн хосгүй үнэт дөрвөн бурхан, алтан шармал 17 бурхныг БНХАУ-ын иргэн Лигийн хийлгэсэн хуурамч 22 бурхнаар сольсон юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж