
Мөн айлчлалын хүрээнд төлөөлөгчид Бавари Муж улсын Ерөнхий Прокурорын Газар, Мюнхен хот дахь Шүүх эрх мэдлийн байгууллагын Эрүүгийн хэргийн төв, Мюнхен хотын Цагдаагийн Ерөнхий Газар, Пегниц хот дахь Муж улсын Хуулийн дунд сургууль, Муж улсын Хууль зүй ба Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах яам, Бавари мужийн Шүүх эрх мэдлийн байгууллагуудын мэдээллийн технологийн нэгдсэн төв Ландесхут хот дах хорих анги зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үеэр Бавари муж улсын Ерөнхий прокурор Др.Кристоф Штройцтой уулзан, эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, хяналт тавих асуудлыг эрхэлсэн байгуулгуудын үйл ажиллагааг хэлэлцжээ гэж УЕПГ-ЫН Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.