Archos шинэ таблетаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Archos шинэ таблетаа танилцууллаа

Google компани Nexus 7, Kindlefire зэрэг таблетууд гарган зах зээлд маш сайн борлуулалт, нэр хүндтэй байгаа билээ.

Харин энэ хугацаанд Archos гараа хумхиад суусангүй.

Өнгөрсөн пүрэв гаригт Archos өөрсдийн шинэ таблет Archos 97 Carbon-ийг танилцууллаа.

Энэхүү таблет нь 9.7 инчийн дэлгэцтэй, iPad шиг хэмжээтэй, Андройд 4.0 систем дээр ажилладаг аж.

Мөн уг таблет нь 1024 x 768 дэлгэц, 1GHz ARM процессор болон 1GB of RAM-тай аж.

97 Carbon таблет нь энэ сарын сүүлчээр 249.99 ам долларын үнэтэйгээр худалдаалагдаж эхлэх гэж байгаа гэнэ.

Archos-ийн энэхүү таблет нь Nexus 7-оос 50 доллараар үнэтэй боловч Nexus 7-г гүйцэхээр таблет болж чадсан гэдэгт Archos итгэлтэй байгаа ажээ.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж