Хиллари Клинтон найман улсад айлчилна

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Хиллари Клинтон найман улсад айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Лаос, Египет, Израиль,  Франц, Япон, Монгол, Вьетнам,  Камбож зэрэг дэлхийн найман орныг дамжих айлчлалаа өчигдөр Францаас эхлүүлжээ. Тэрбээр Франц дахь айлчлалын үеэр 16 сарын турш үргэлжилж буй Сирийн зөрчил, мөргөлдөөнийг хэрхэн зогссох талаар хэлэлцээ хийсэн байна. Мөн Парис хотноо Палестиний Ерөнхийлөгч Махмуд Аббастай уулзаж, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нарын хооронд итгэлцэл үүсгэх харилцан ойлголцлын бичиг солилцох ажлыг зохион байгуулсан байна.  Дараа нь тэрбээр Лаос улсад айлчлах бөгөөд залгуулаад Япон, Монгол, Вьетнам,  Камбож зэрэг Зүүн өмнөд Азийн холбооны гишүүн орнуудад айлчлан, албан ёсны уулзалт хийх ажээ.

Ази дахь уулзалтаа өндөрлүүлээд хатагтай Клинтон АНУ-ын Ойрхи Дорнодын холбоотон Египет улсад хоёр өдрийн айлчлал хийх  юм байна. Тэрбээр хамгийн сүүлд Египетэд 2011 оны гуравдугаар сард айлчилжээ. Эцэст нь Хиллари Клинтон Израиль улсад хоёр өдөр саатсанаар айлчлалаа дуусгах юм байна. Айлчлалын хүрээнд тус улсын төрийн тэргүүнтэй уулзаж, бүс нутгийн энх тайвны төлөөх хүчин чармайлт, бүс нутгийн дайралт  довтолгоо, хоёр талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх гэнэ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж