
Дизайнер Н.Соёлмаа номонд ухаангүй хайртай гэнэ. Шинжлэх ухаан, мэдээллийн төв дээр өнөөдөр нээлтээ хийсэн “Номын үзэсгэлэн-2010” дээр сонирхон явж байсан дтзайнер Н.Соёлмаа “Номын ертөнц” нэвтрүүлэгт бяцхан яриа өгөв. Тэрээр “Хүний амьдралд тохиолдох өвчин зовлон, уй гашуугаас зөвхөн ном л аварна. Жилдээ хоёрхон зохиогдож байгаа энэ номын үзэсгэлэн бас чамлалттай л санагдаж байна. Баячууд морь, хүүхэн ивээн тэтгээд байдаг л юм байна лээ, ийм сайхан арга хэмжээг ивээн тэтгэж байгаач гэж уриалга гаргамаар байна“ гэж ярьж байлаа. Зурхай сонирхдог тэрээр өөрийнхөө сонирхлыг бодит болгон “Чи хэн бэ?” нэртэй зурхайн номыг орчуулан гаргаж байсан билээ.
Г.Даша