УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл:
-Юуны өмнө сонгогчиддоо амласан хуулиудынхаа төслийг хариуцлагатай сайн бичиж, олон гишүүнээр дэмжүүлж, сайн хууль батлуулж, иргэддээ өмчийн газрыг нь хүртээхийн төлөө ажиллана. Энэ хуульд нэлээд олон гишүүний дэмжлэг хэрэгтэй, тийм учраас идэвхи зүтгэл нэлээд шаардана. Эхний ээлжинд газар өмчлөлийн тухай хуулийг УИХ-аар батлуулна. Мөн хуралдаа идэвхитэй оролцоно гэж бодож байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Миний туйлын зорилго бол маш олон жирийн монголчуудад УИХ-ын хаалгыг нээж, өгч онгойлгох явдал. Улстөрд болж байгаа бүх мэдээллийг ард түмэнд нээлттэй өгөх. Жирийн хүмүүсийн төлөөлөл болж би УИХ-д орж байгаа. Бие даагч гэдгээсээ илүү, хараат бус гишүүн гэдэг нь хамгийн чухал үг юм, энэ статусаа л барьж ажиллана.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Шинээр байгуулагдаж байгаа парламентад олон шинэ залуу гишүүн, олон эмэгтэй гишүүн сонгогдож тангаргаа өргөлөө. Бидний хувьд парламентад улстөрийн шинэ соёлыг тогтоох ёстой, шинэ зарчмыг шинэ бодлогыг бид авчрах ёстой гэж үзэж байгаа. Монгол орон мандан бадрах болтугай, би Монголынхоо ирээдүйд итгэж байна, баярлалаа.
УИХ-ын гишүүн Г.Уянга:
-Сонгуульд ялалт байгуулахад маань чингэлтэйчүүд төдийгүй, Монгол орны өнцөг булан бүрээс Дорнод, Сүхбаатар, Увс, Завхан, Хөсвгөл гээд бүхий л аймгаас иргэд утасдан баяр хүргэж байсан. Намайг зүгээр сул гишүүн байхыг хүсээгүй гэж бодож байна. Би маш том хариуцлагыг өөр дээрээ авлаа. Энэ бол миний хувь заяаны биш Монголын хувь заяаг эргүүлэх тийм түүхэн сонголтыг чингэлтэйчүүд маань Монголын ард түмний өмнөөс хийсэн гэж би бодож байна. Иргэдийн хүсэн хүлээж байгаа тэр асуудлыг үндсээр нь шийдэх юмсан гэж бодож байна. Шийдэх асуудал их бий.
УИХ-ын гишүүн О.Содбилэг: -Орхон аймагтаа хэрэгжүүлэх хэд, хэдэн ажил бий. Манай намын мөрийн хөтөлбөрт ч орсон ажлууд. Тэдгээрийг бүгдийг төлөвлөж парламентаар батлуулж, ажил хэрэг болгоно. Мөн манай эрдэнэтчүүдээс шаардаж байгаа ажлууд ч бий, тэр бүгдийг төлөвлөгөөнд оруулж, шат дараатайгаар шийдвэрлүүлнэ.