-Монголдоо хуруу дарам цөөн тамхины үйлдвэрлэл эрхэлдэг танай компанийнхан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт нэвтрүүлсэнд талархал илрэхийлье. Танай хамт олон ISO 9001-2008 стандарт нэвтрүүлж байсныг санаж байна. Харин одоо HACCP стандартыг ашиглаж эхэлжээ?
-Баярлалаа. Манай компани нь 2011 онд олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 стандартыг нэвтрүүлсэнээр дэлхийн жишигт хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаагаа баталгаажуулж чадсан. Түүнээс гадна стратеги бодлого төлөвлөлтийнхөө хүрээнд өөрийн үйлдвэрлэдэг Монгол брэндүүдийг дэлхийн зах зээлд гаргана гэж төлөвлөсөн. Энэхүү ажлын эхлэл болж энэ оны 2 сард Бүгд найрамдах Ангол улсад үндэсний брэнд Улааншонхор бүтээгдэхүүнийг экспортонд гаргасан. Тиймээс бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсан стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхийг чухалчилж HACCP стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүллээ.
Манай компани байгуулагдаад 11 жилийн нүүр үзэж байнаа. Энэ хугацаанд Үндэсний шилдэг үйлдвэр, Манлай татвар төлөгч байгууллага, Монголын ТОП 100 аж ахуйн нэгж байгууллага гэх мэт нэг хүндтэй шагналын эзэд болж, үндэсний хэмжээний томоохон компани болтлоо хөгжиж чадсан. Үндэсний хэмжээний брэнд бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж чадсанаараа бид бахархдаг. Улаан шонхор, Алтаннавчис, Цагаан өргөө гэх мэт манай бүтээгдэхүүнийг мэдэхгүй хүн Монголд байхгүй гэдэгт итгэлтэй байна. Бас дэлхийн хэмжээний брэнд бүтээгдэхүүн Dubliss тамхийг эх орондоо анх удаа үйлдвэрлэн, зах зээлд байршуулж чадсан нь бидний амжилт.
-НАССР стандартыг үндэсний цөөхөн компаниуд нэвтрүүлээд удаагүй байна. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын тэргүүн эгнээнд багтаж танайх хэрэгжүүлж эхэлжээ. Энэ стандартыг хэрэгжүүлснээр ямар давуу талтай байдаг юм бэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас HACCP-ыг хамгийн аюулгүй хүнсний систем гэж тодорхойлон олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүнс үйлдвэрлэгчдэд энэ системд шилжсэн байхыг шаардлага болгодог. Бид барууны тэр дундаа Америкийн бүтээгдэхүүн хэрэглэхийг таашааж, хамгийн найдвартай гэж үздэг шүү дээ. Зөвхөн монголчууд бус дэлхийн олон орны хэрэглэгчид ийн дүгнэдэг. Учир нь АНУ-д хүнс үйлдвэрлэгч нь заавал НАССP-ыг нэвтрүүлэх ёстой гэж хуулиндаа зааж өгсөн байдаг нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх гол үндэс нь болж байгаа юм.
HACCP гэдэг нь ямар ч аюулгүй хүнс үйлдвэрлэн гаргахын тулд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явцад хийдэг аюулын дүн шинжилгээ болон эгзэгтэй цэгийн хяналтын систем юм.
– Мэдээж НАССP нэвтрүүлэх ажлын хүрээнд маш олон ажлууд хийгддэг байх. Ямар шалгууртай байдаг юм бол?
-Бүтээгдэхүүний үйлдвэрлийн үйл явцад эхлээд аюулын шинжилгээ хийж эгзэгтэй цэгүүдийг арилгаснаар хүнсний үйлдвэрлэлүүд маань илүү сайн ажиллах нөхцөл бүрддэг.Үндэсний компаниудын хувьд HACCP-ыг нэвтрүүлэхийн тулд заавал урьтал хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байх шаардлагатай. Бид тэрхүү шаардлагыг биелүүлсэн. HACCP-ыг НҮБ-ын Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хянаж, үйл ажиллагааг нь шалгадаг. Илэрхий болсон аюултай учирвал хэрхэн түүнтэй тэмцэх, яаж багасгах, үйлдвэрлэлээсээ хурдан арилгах, хэрэглэгчдэд хүрэхээс өмнө зогсоох гэсэн системчилсэн арга техник юм. Тиймээс энэ систем маань хүмүүсийг сургадаг, хэвшүүлдэг, мэдлэг олгодог. Манай компанийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд нь дэлхийн жишигт хүрч, олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байна гэж ойлгож болно.
– Манай улсад тамхи үйлдвэрллийн салбартаа тогтвортой, тасралтгүй ажиллаж байгаа нь танайх хамт олон. Цаашдын зорилгоо манай уншигчидтай хуваалцахгүй юу?
– Үндэсний үйлдвэрлэгч компанийн хувьд НАССР стандартыг хэрэгжүүлснээ нийгмийн хариуцлагаа ухамсарласан томоохон ажил гэж ойлгож байна. Бид өнөө маргаашаа өнгөрөөхийг хүсээгүй. Гагцхүү үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанарыг дэлхийн стандартаар баталгаажуулж, хэрэглэгчдийн хувьд сэтгэл ханамжтай байх нөхцөлийг бүрдүүлж чадлаа.Түүгээр ч зогсохгүй салбартаа томоохон, анхдагч компани гэдгээ дахин баталсандаа баяртай байна.
Салбартаа төдийгүй улсдаа үйлдвэрлэлээрээ тэргүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг хэрэгжүүлснээрээ бид бахархалтай байна. Бид цаашид ч үйл ажиллагаагаа өргөжүүлж, дэлхийд танигдсан Монгол брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болно.
– Та бүхний ажилд амжилт хүсье.
– Баярлалаа. Монголынхоо нийт ард түмэнд ардын хувьсгалын 91 ойн баярын мэнд хүргэж дэнж хотойтол дэлгэр сайхан наадахыг хүсэн ерөөе.