Германы Аюулгүйн албан дахь дуулиан ба дахин нэг огцролт

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Германы Аюулгүйн албан дахь дуулиан ба дахин нэг огцролт

Германы неонацистуудын гэмт хэргийг мөрдөхтэй холбоотой дуулианы улмаас Тюрингийн орон нутгийн Үндсэн хуулийг хамгаалах албаны тэргүүн Томас Зиппель албан тушаалаа өгөв. Тэрээр ландтагийнхаа (мужийн парламент) итгэлийг алдсан гэнэ.

“Үндэсний социалистуудын нууц байгууллага” (NSU) гэх хэт даврагч бүлгийн үйл ажиллагааг мөрдөн байцаах хэргийн эргэн тойрны дуулианы улмаас парламентын итгэлийг алдсан гэж буруутгагдсан Томас Зиппель (Tomas Sippel) орон нутгийн Үндсэн хуулийг хамгаалах албаны тэргүүний ажлаасаа огцорлоо гэж Тюрингийн Дотоод хэргийн сайд Йорг Гайберт мэдэгдэв. Одоо 55 настай Зиппель хугацаанаасаа өмнө тэтгэвэрт гарахаар зөвшөөрсөн байна. Энэ байгууллагад ажиллахад гол суурь нь болдог итгэл алдсан тухай л энд яригдаж байгаа бөгөөд өөр ялыг түүнд тулгаагүй юм

Сануулахад Үндсэн хуулийг хамгаалах холбооны албаны дарга Хайнц Фромм (Heinz Fromm) албан тушаалаасаа өмнө нь огцорсон юм. Хэд хоногийн өмнө Фроммын алба чухал баримт бичиг устгасан нь илэрчээ. Тэр баримтууд нь орон нутгийн Үндсэн хуулийг хамгаалах албаны туршуулууд NSU-тай ойр Thёringer Heimatschutz гэх байгууллагатай хамтран ажиллаж байсныг гэрчлэх юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж