Яруу найргийн наадам болно

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Яруу найргийн наадам болно

Хөвсгөл
аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн утга зохиолын
нэгдлээс зохион байгуулж буй академич, Монгол Улсын хөдөлмөрийн баатар
Б.Ширэндэвийн 100 жилийн ойд зориулсан “Тархинаас ургасан суут ухаан”
улсын хэмжээний яруу найргийн наадам өнөөдөр эхэлж байна. Тус уралдаан
Б.Ширэндэв агсны Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд болох юм. Найргийн
наадмын тэргүүн бүтээлийг нэг сая төгрөг, дэд байрыг 500 мянга болон
тусгай байрын гурван бүтээлийг 250 мянгаар урамшуулах аж.

Наадмын эхний шатанд 60 гаруй бүтээл ирснээс сүүлийн шатанд дараах 10 найрагчийн бүтээл шалгарсан байна. 

  1. А.Эрдэнэ-Очир
  2. О.Цэнд-Аюуш
  3. Э.Гантулга 
  4. Б.Энхтөр 
  5. Б.Болорцэрэн 
  6. Б.Төгсжаргал 
  7. Ж.Баттулга 
  8. Б.Хадбаатар 
  9. Л.Ганчимэг 
  10. Н.Минжинсайхан
Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж