“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдсан цагдаагийн хуучин удирдлагуудад Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн зургадугаар сарын 7-нд 2.6-3.6 жилийн хорих ял оноосон бол өнөөдөр Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт нарт ялын тогтоолыг өнөөдөр гардуулах юм байна. Хуулинд ялын тогтоолыг гардаснаас 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй гэж заасан байдаг. Цагдаагийн хуучин удирдлагуудын хувьд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргана гэдгээ шүүх хурлын дараа мэдэгдэж байсан юм.
Д.ЖАРГАЛ