“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдан авахаар төлбөрөө зургадугаар сарын 30-нд шилжүүлсэн аж ахуй нэгжүүд Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд ирж төлбөрийн баримтаа тулгахыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас анхааруулжээ. Мөн хувьцаа худалдан авахаар хороо, сумдаа хүсэлтээ өгсөн иргэд хувьцааны талаарх мэдээллээ http://www.mswl.gov.mn/ сайтнаас шалгах боломжтой аж.
У.БОЛОР