![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/3efd2ed562ac8f70/c03b0ebbdf2b1162big.jpg)
УИХ-ын анхдугаар чуулганаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн листээр дэвшин гишүүн болсон О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон нарын бүрэн эрхийг баталгаажуулаагүй юм. Тэдний бүрэн эрхийг СЕХ-ны тогтоол гарсны дараа баталгаажуулна гэдгийг хуралдаан даргалагч Д.Дэмбэрэл хэллээ. Үүгээр анхдугаар чуулганы үйл ажиллагаа өндөрлөж, гишүүд дурсгалын зураг авахуулахаар болов.
Д.ОЮУН