Хятадууд Африкт “хий үзэгдлийн” хот босгожээ

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Хятадууд Африкт “хий үзэгдлийн” хот босгожээ

Африк тивд урь өмнө үзэгдээгүй зүйл гарч ирэн асар том хоосон хот бий болжээ. Анголын нийслэл Луанда хотоос 30 км-ийн зайд босгосон  Килимба гэх шинэ хотын тухай яригдаж байгаа нь энэ.

Хятадын Засгийн газрын мэдлийн CITIC корпораци дагуул хотууд барих төслийн дагуу уг хотыг гурван жилийн дотор босгожээ. Тэр нь энэ бүсийн томоохон төслийн нэг юм. Таван мянган га талбай эзэлсэн шинэ хотод найман давхар 750 орон сууц, хэдэн арван цэцэрлэг, зуу давсан худалдааны цэгүүдийг барьсан байна. Нийт 3,5 тэрбум ам.доллараар боссон хотод хагас сая хүн амьдрахаар төлөвлөсөн байв. 

Гэхдээ хотод хүн амьтан суурьшихгүй бололтой. Орон нутгийн эрх баригчдын хийлгэсэн сурталчилгаанд нийслэлийн тоос шорооноос хол шинэ маягаар амьдарч байгаа инээд хөөр болсон гэр бүлийг харуулж байв. Гэвч жилийн хугацаанд 2800 байраас дөнгөж 220 нь зарагдсан байв.

Шинэ хотод байрны үнэ 120-200 мянган ам.доллар болж байгаа нь хүн амынх нь гуравны нэг нь өдөрт хоёр ам.доллараар амиа зогоодог анголчуудын хувьд хэтэрхий үнэтэй байгаа ажээ. Зээлийн нөхцөл нь сайн ч цалин хөлстэй хүмүүс ч зөвшөөрөх аргагүй өндөр байна. Байруудыг урт хугацааны  хөнгөлөлттэй зээлээр зарахаар эрх баригчид шийдсэнд ч энэ арга хэмжээ үр дүнтэй эсэхэд олон хүн эргэлзэж байна.

Хятадууд Анголоос газрын тос итпортолж, хариуд зээлээр Киламба хотыг барьж өгчээ. Хэрэв орон нутгийн эрх баригчид уг байруудыг борлуулж чадахгүй бол хөрөнгө оруулалт нь талаар өнгөрөх юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж