О.Баасанхүү нар тангараг өргөсөнгүй

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү нар тангараг өргөсөнгүй

УИХ-ын анхдугаар чуулганд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн листээр дэвшин гишүүн болсон О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон нарын бүрэн эрхийг баталгаажуулсангүй. Бусад гишүүд тангараг өргөн төрийн далбаа, сүлдэнд хүндэтгэл үзүүлж, төрийн дуулал эгшиглүүллээ. Энэ ёслол дууссанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн чуулган удирдах эрх дуусгавар болж байгаа юм.

Үүний дараа чуулганы хуралдааныг хуулийн дагуу насаар хамгийн ахмад гишүүн даргалахаар болж, эрхэм гишүүн Д.Дэмбэрэл хуралдааныг даргаллаа. Одоо гишүүдийн бүрэн эрхийг баталгаажуулах ажил явж байна.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж