АНУ-ын том банкууд “гэрээслэлээ” бүтээв

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

АНУ-ын том банкууд “гэрээслэлээ” бүтээв

АНУ-д
үйл ажиллагаа явуулдаг есөн том банк дампууря магадгүй гэж үзэн
“гэрээслэл” бичсэн байна. АНУ-ын санхүүгийн зохицуулалтын
байгууллагуудын шаардлагаар Deutsche Bank ч мөн гэрээслэл бэлтгэжээ.

АНУ-ын
санхүүгийн зохицуулалтын албаны шаардлагаар тус орны нутаг дэвсгэрт
ажиллагаа явуулдаг есөн том банк дампуурсан нөхцөлд хэрхэн ажиллах
онцгой тохиолдлын төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Холбооны нөөцийн
систем, депозитивын даатгалын холбооны корпорацийн (FDIC) өгсөн үүрэгт
АНУ-ын Bank of America, Citigroup, GoldmanSachs, Morgan Stanley,
JPMorgan Chase, Швейцарийн Credit Suisse, UBS, Их Британийн
Barclays,Ггерманы DeutscheBank хамрагдлаа.

Эдгээр зээлийн
байгууллага дампуурсан нөхцөлд аль болох хурдан хугацаанд, гарз
багатайгаар үйл ажиллагааг зогсоох төлөвлөгөөг гэрээслэлд бичжээ.
Банкууд нарийн мэдээллээ АНУ-ын санхүүгийн зохицуулагч өгөх үүрэггүй
учир эдгээр баримтын хэсгээс FDIC корпораци нийтлүүлжээ. 

“Гэрээслэл”
бэлтгэх нь АНУ-ын хөрөнгө оруулалтын LehmanBrothers банк 2008 онд
дампуурсны  дараа үүссэн санхүүгийн сүйрлийг давтуулахгүй зорилготой.
Тухайн үед төрөөс арга хэмжээ авсаны дүнд санхүүгийн системийг бүхэлд нь
сүйрүүлээгүй июм.

Хямралд орвол улс нь тэднийг аварна гэсэн
горьдлого том банкууд байгаа учраас эрсдэл хийдэг гэсэн сэжиг байгаа
ураас тэднээс “гэрээслэл”-ийг бичүүлж авчээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж