Монгол даатгал компани эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн даатгалыг нэвтрүүлэхэд бэлэн боллоо
Монголын Үндэсний Даатгалын Ууган компани Монгол Даатгал компани нь даатгуулагч, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлага, сонирхолд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээл дээр байнга нэвтрүүлж байдаг билээ. Үүний нэг жишээ нь 2010 оноос эхлэн олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг нэвтрүүлж эхэлснээс хойш шат дараатайгаар шинэ шинэлэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна.
Өнгөрсөн 5-р сард International SOS компанитай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар даатгуулагчид маань Монгол болон гадаадын аль ч улс оронд аялж, ажиллаж байсан эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг ганцхан дуудлагаар авах, анхан шатны тусламж зөвлөгөөг үнэ төлбөргүй тэрхүү даатгалын утсаар авах боломжийг харилцагчиддаа нээж өгсөн билээ.
Харин энэ удаад Монгол Даатгал компани маань Hospital Cash Insurance буюу Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд олгогдох мөнгөн тэтгэмжийн даатгалын шинэ бүтээгдэхүүн гарган зах зээлд нэвтрүүлэхээр Гибралтарын санхүүгийн үйлчилгээний тэргүүлэх компанийн нэг болох LAMP даатгалын компанитай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Ингэснээр Даатгуулагчид маань аливаа гэнэтийн осол болон өвчний улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх тохиолдолд тухайн хугацаан дахь хөдөлмөрийн орлогоо алдахаас сэргийлсэн эрсдлийн даатгалын бүтээгдэхүүн юм.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид маань гэнэтийн болон сайн дурын үндсэн дээр эмчилгээ сувилгааг авдаг. Тиймээс манай шинэ бүтээгдэхүүн маань эмчилгээний төлбөрөө өөрсдөөсөө гаргахын сацуу мөн эмчлүүлсэн хугацааныхаа хөдөлмөрийн орлогоо алддаг. Энэхүү эрсдлээс хамгаалахын тулд Монгол Даатгал компани маань уг даатгалын бүтээгдэхүүнийг танд зориулан зах зээлд нэвтрүүлж байна.
LAMP компанийн хувьд Эрүүл мэнд болон санхүүгийн үйлчилгээний даатгалаар мэргэшсэн давхар даатгалын компани бөгөөд Монгол Даатгал компанитай 2011 оноос хойш хамтран ажиллаж байгаа юм.
Өөрийн ажиллагсдын нийгмийн халамжийг анхааран үздэг ажил олгогч бүрт Монгол Даатгал компанийн эрүүл мэндийн даатгалын мэргэшсэн хамт олон энэхүү даатгалын бүтээгдэхүүнийг санал болгож байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 99109704 утаснаас лавлана уу