Гишүүн Ө.Энхтүвшин, Н.Алтанхуяг, Д.Лүндээжанцан, Д.Тэрбишдагва нар сонгуулийн явцын үед гарсан зөрчил маргаануудыг хэрхэн талаар асуулаа. Энэ үеэр гишүүн Д.Тэрбишдагва “СЕХ асуултад тодорхой хариулахгүй байна. Н.Лувсанжавт харин ч хариуцлага тооцох ёстой. Нэрийн хор учраас асуулт тавихаа болилоо” гэсэн юм. Гишүүн Ч.Сайханбилэг “Нэрийн хор ч гэсэн” гэдэг оршилтойгоор мөн асуулт тавилаа. Мөнгө, архи тараасан асуудлуудад СЕХ ингэж хайхрамжгүй хандах юм бол дараагийн сонгуулиар мөнгө тараах нь хамгийн сайн арга гэж нэр дэвшигчид үзэж болохыг хэлж байв. Өндөг, тахиа шиг энэ асуудлаар СЕХ УИХ-д яаж тайлагнах вэ гэсэн юм. СЕХ асуудлуудыг зарчмын дагуу шийднэ гэлээ.![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/7edafd26db06deca/ae730954a58715c2original.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/7df08d021db8fc3b/57d66119c7020535big.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/98ee7d6e6d086971/3d44d347602db1cdoriginal.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/21e633f95e848ff9/da27768279d85f1aoriginal.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/34c73fc49d0ac11a/66256b91eddf221boriginal.jpg)
Дараа нь шинэ гишүүд УИХ-ын тангараг өргөв. Хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл тангаргийн үгийг уншиж бусад гишүүн даган уншлаа.
![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/7edafd26db06deca/ae730954a58715c2original.jpg)

Д.ОЮУН