Азербайжан олимпийн аваргадаа 780000 ам.доллар амлав

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Азербайжан олимпийн аваргадаа 780000 ам.доллар амлав

Азербайжан улсын Ерөнхийлөгч И.Алиев “Лондон-2012” зуны олимпийн наадамд оролцох тус орны багийнхантай уулзаж, төрийн далбаагаа гардуулахын зэрэгцээ олимпийн аварга болсон тамирчинд 520 мянган ам.долларын шагнал хүртээх болсноо дуулгажээ. Тэрчлэн Азербайжан улсын үндэсний олимпийн хорооноос олимпийн аваргадаа 260 мянган ам.долларын шагнал олгох болсноо зарлажээ. Ийнхүү Азербайжан улсаас олимпийн аварга болсон тамирчин нийтдээ 780 мянган ам.долларын шагнал хүртэх болжээ. Өнөөгийн байдлаар олимпийн наадамд түрүүлсэн тамирчинд олгох урамшууллын хэмжээгээр Азербайжан дэлхийд тэргүүлж байна.

АНУ-ын “Мөрөөдлөөр амьдар” сангаас олимпийн наадамд түрүүлсэн бөхөд 250 мянган ам.долларын шагнал олгохоо зарлажээ. “Дөрвөн жилийн өмнө “Бээжин-2008” зуны олимпийн наадамд чөлөөт бөхийн төрөлд түрүүлсэн тамирчинд ОХУ-ын С.Керимовын сангаас 500 мянган ам.долларын шагнал олгосонтой холбогдуулан дээрх санг байгуулах санаа төрсөн юм” гэж АНУ-ын эмэгтэй чөлөөт бөхийн дасгалжуулагч В.Избойников хэлжээ.

Оросын бөхийн төрлүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Муртазалиев өнгөрсөн онд “Лондон-2012” зуны олимпийн наадамд өмөгтэй чөлөөт бөхийн төрөлд түрүүлсэн бөхөд 500 мянган ам.доларын шагнал хүртээхээ амласан билээ.

Саяхан Казахстаны бөхийн холбооны ерөнхийлөгч С.С.Султангали олимпиййн наадамд алтан медаль авсан бөхөд 100 мянган ам.доллар, мөнгөн медаль авсан бөхөд 50 мянган ам.доллар, хүрэл медаль авсан бөхөд 30 мянган ам.долларын шагнал олгох шийдвэр гаргаснаа мэдэгдсэн билээ гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж