![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/a0c4629c4ccef529/4c536655251be0eabig.jpg)
СЕХ-ны дарга Н.Лувсанжавын тайлбарласнаар хүчингүй болсон хуудас зэргийг тойргийн хороод шийднэ. СЕХ шүүхийн асуудлыг хэлэлцэх эрхгүй. Тойргийн хороо шийдэх ёстой гэж үзжээ.Гараар тоолох санал олон гарсан. УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгуулийн дүн гарснааас хойш дахин гараар тоолох асуудал зохицуулагдаагүй байна. Энэ талын асуудлыг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзжээ. 60 дугаар тогтоолыг өөрчлөх тогтоол нь СЕХ-ны бүрэн эрхийн хүрээнд гаргасан тогтоол гэлээ. СЕХ үүнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа гэв. Баянхонгорын тойргийн тухайд хууль зөрчсөн гэдгийг зөвхөн шүүхийн шийдвэрээр тогтоодог. Өвөрхангайгаас бусад тойрог дээр шүүхийн шийдвэр гараагүй байгаа гэлээ. Хяналтын тооллогын дүнд машины дүн, гар тооллогын дүн зөрөөгүй байгааг мэдэгдэв.
Асуулт хариулт үргэлжилж байна.