Энрике Ньето Мексикийн Ерөнхийлөгч боллоо

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Энрике Ньето Мексикийн Ерөнхийлөгч боллоо

Өнгөрсөн ням гаригт Мексикийн Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын дүн гарч, Энрике Пена Ньето ялалт байгуулсан ч Мексикийн ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Андрес Мануэль Лопес Обрадор бүх саналын хуудсыг дахин тоолохыг шаардсан билээ. Түүний хүссэнээр өчигдөр саналын хуудсыг дахин тоолоход ням гаригт гарсан сонгуулийн дүнд дахин тооллогын дараа өөрчлөлт ороогүй байна. Тиймээс Андрес Мануэль Лопес Обрадор өөрийн ялагдлаа хүлээн зөвшөөрчээ. Пена Ньетогийн ялалтыг хүлээн зөвшөөрч Мексикийн Ерөнхийлөгч Фелипе Кальдерон болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Бразилийн Ерөнхийлөгч Дилма Русеф нар баяр хүргэжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж