
Зохион бүтээгч "ОraSure"компани эхний ээлжинд 30 мянган ширхгийг эмийн сан дэлгүүрээр дамжуулан худалдаалах тестийн үнэ 60 доллар аж. Мөн онлайн дэлгүүрээр худалдаалахаар төлөвлөсөн байна.
ДОХ, ХДХВ-ийн эсрэг "Who"s Positive" байгууллагыг үндэслэгч, захирал Том Донохуэгийн ярьснаар энэхүү тестийг ашигласнаар өөрийгөө халдваргүй эсэхийг шалгах сайн талтай ч үр дүнд нь 100 хувь итгэлтэй байж болохгүй гэнэ. Харин уг тест нь туршилтаар ХДХВ-ийг 92 хувьтай илрүүлж байсан учир дэлхийд хосгүй гэж нэрлэгдээд байна. АНУ-д 1.2 сая иргэн нь ХДХВ-ын халдвар тээгч байдаг байна.
Б.ЭНХ
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин