Галактикийн төврүү аялцгаая!

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Галактикийн төврүү аялцгаая!

Манай галактикийн төвд нь юу байдаг вэ? бидний мэддэг алдарт Жюль Верний “Дэлхийн төврүү аялсан тэмдэглэл” хэмээх зохиолд профессор Лидэнброк бусад аялагчидын хамт гайхалтай хачин зүйлсийг олж нээж байгаагаар гардаг. Өнөөдөр одон орон судлаачид манай галактикийн төвд аврага тоосонцорон үүл, ер бусын тод оддын бөөгнөрөлүүд, тэр байтугай аврага их масстай хар нүх гэх мэт хачин жигтэй биетүүд байдгийн талаар сайн мэднэ.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Манай галактикийн төвөөс ирэх үзэгдэх гэрлийн ихэнх хэсэг нь их хэмжээний тоос болон мананцараар халхлагдсан байдаг. Гэхдээ тэнд юу байдгийг бид цахилгаан соронцон долгионы бусад мужуудад судлах боломжтой. Энэ видео нь манай галактикийн үзэгдэх гэрлийн мужид авагдсан тэнгэрийн Digitized Sky Survey самналтын зургаас эхсүүлээд дараа нь ойрын болон холын инфра-улаан туяны мужид авагдсан зургуудыг үзүүлж “зүүм” хийнэ.


Манай нар нь сүүн замын хэдэн зуун тэрбум оддын нэг нь. Нарны сүүн зам доторх байршилыг нь дүрсэлсэн хиймэл зураг. Зохиогч: NASA/JPL-Caltech/R. Hurt

Видеоны төгсгөлд манай галактикийн яг төвийн хэсгийн ододыг холын инфра-улаан туяаны мужид 5 жилийн турш авсан зургуудын үзүүлнэ. Энэ 5 жилийн хугацаанд тэр хавийн одод хэрхэн хөдөлж байгааг анхааралтай хэмжсэнээр манай галактикийн төвд нь орших аврага их масстай хар нүхний хэмжээ болон байршилыг нь нарийн тодорхойлдог юм.

Эх сурвалж: odonoron.wordpress.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж