Билл Гейтс ижил хүйстнүүдэд хандив өгөв

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Билл Гейтс ижил хүйстнүүдэд хандив өгөв

“Microsof” компанийг үндэслэгч Билл Гейтс 100 мянган долларыг ижил хүйстнүүдийн тэгш эрхийн төлөө тэмцдэг “Washington United for Marriage” байгууллагын нэгэн салбарт хандивлажээ.

Сиэтл хотод байрладаг уг нийгэмлэгийн төлөөлөгчид “Бидэнд санхүүжилт асар их дутагдаж байгаа. Мөн бэлгийн уламжлалт бус чиг хандлагатай хүмүүст гэрлэх боломжийг олгохын төлөө тэмцдэг нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэг ч хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна.

Сонирхолтой нь Билл Гейтсийн найз, “Microsoft” корпорацийн ерөнхий захирал Стив Балмер ч мөн тус нийгэмлэгт 100 мянган доллар бэлэглэжээ.

Иймээс “Microsoft”-ийг эсэргүүцэгчид Гейтсийн энэхүү алхмыг буяны үйлс гэж үзэхгүй байгаа аж. Тэд “Гейтс, Балмер нар энэ үйлдлээрээ өөрсдийн компанийг сурталчилж, зорилтот бүлгээ тэлэхийг санаархлаа. Үүний дүнд тус компани шинэ брэндээ ижил хүйстнүүдийн дунд алдаршуулж, зарах гэж байна” хэмээн шүүмжиллээ.

Зохиогчийн эрх: “ӨГЛӨӨНИЙ СОНИН”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж