Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг ашиг олох зорилгоор худалдсан, уг хэргийг зохион байгуулалттай бүлэглэн, давтан үйлдсэн гэх хэрэгт холбогдсон Б.Одбаяр, Э.Золбоо, О.Мөнхбат нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр 11.00 цагт хэлэлцэнэ.
Шүүгдэгчид нь Зүүн өмнөд Азийн орнуудыг холбосон “Алтан гурвалжин” хэмээх хар тамхины бүлэгт элсэн хоёр жилийн турш Монголоор дамжуулан бусад улс оронд мансууруулах бодис тээвэрлэдэг байсан нь тогтоогдсон юм. Тэдний нэг Э нь БНХАУ руу хар тамхи зөөж яваад баригдан тус улсын шүүхээс цаазын ял сонссон байна.
Д.ЖАРГАЛ