
УИХ-ын 2012 оны сонгуулиар ялалт байгуулсан 72 гишүүн өнөөдөр чуулганы танхимд тангараг өргөх ёстой. Хэдийгээр УИХ дахь МАН-ын бүлгээс өчигдөр “Шинэ парламентын нээлтийн хуралдаанд оролцохгүй” хэмээн мэдэгдсэн ч, ойлголцолд хүрсэн бололтой. Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсний дагуу ялалт байгуулсан 72 гишүүн тангаргаа өргөх бэлтгэлээ хангаж эхлээд байна. УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж ч “Шинэ гишүүд одоо тангаргаа өргөнө” хэмээн хэллээ.
Г.Дарь