Федерер гуравдугаар шатанд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Федерер гуравдугаар шатанд шалгарлаа

Өнгөрөгч даваа гаригт эхэлсэн Мадрид Мастерс тэмцээнд аваргаа хамгаалан
өрсөлдөж буй дэлхийн номер нэг теннисчин Рожер Федерер өчигдөр Германы
Бенжамин Бекерийг 6-2; 7-6 харьцаатай хожсоноор тэмцээний гуравдугаар
тойрогт шалгарлаа.Анх 2006 онд Федерер Мадридын нээлттэй тэмцээнд түрүүлсэн бөгөөд түүнээс хойш өнгөрсөн дөрвөн жилийн гуравт нь аваргын цом хүртсэн юм.
Мөн өчигдрийн тоглолтод Латвийн теннисчин Эрнестс Гулбис Эсторилийн нээлттэй тэмцээний аварга Испанийн Альберт Монтанесийг 7-5; 6-1 харьцаагаар хожсон бол Киприйн Маркос Багдатис 6-3; 6-4-өөр Марко Чьюдинеллиг, Станислас Вавринка 6-4; 6-4 харьцаатай Испанийн Марсель Граноллесийг тус тус хожсоноор дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авчээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж