Суха Арафат нөхрийнхөө шарилыг нээлгэхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Суха Арафат нөхрийнхөө шарилыг нээлгэхийг шаардав

Катарын "Аль-Жазира" телевиз Арафатыг цацраг идэвхт бодисоор хордуулсан байна гэсэн санаатай мэдээлэл цацсаны дараа Палестины “Исламын сэргүүцлийн хөдөлгөөний” (ХАМАС) Палестины чөлөөлөх байгууллагыг үндэслэгч Ясир Арафатын үхлийн шалтгааныг тодруулах нэмэлт мөрдөн байцаалт явуулахыг шаардсан байна.

ФАТХ намын Төв хороо энэ санаачлагыг дэмжин 2004 онд нас барсан Арафатын үхлийн шалтгааныг тодруулах мөрдөн байцаалттай хамтарч ажиллахад бэлэн гэж мэдэгдлээ хэмээн палестины Maan агентлаг дамжуулжээ.

“Бэлбэсэн эхнэр, эх хүний хувьд” Рамалла хотод нутаглуулсан нөхрийнхөө шарилыг нээлгэн шинжлүүлэхийг Арафатын эхнэр Суха Арафат шаардсан байна. ФАТХ нам ч түүнийг дэмжжээ.

Шинэ мөрдөн байцаалт явуулахыг шаардахдаа ХАМАС Арафатыг полоний гэх цацраг идэвхт бодисоор хордуулсан гээд үүнд Израилийг буруутгаж байна. Сануулахад, долдугаар сарын 3-нд “Аль-Жазира” телевиз Арафатыг цацраг идэвхт бодисоор хордуулсан хэмээн мэдээлсэн юм. Мэдээлэлд Лозанна хотын цөмийн физикийн хүрээлэнгийн эрдэмтэд Арафатын хувцас хунар ба хувийн эд зүйлс болон хөлс, цусны толбоноос полонийн өндөр агуулгыг илэрүүлсэн гэжээ. Талийгаачийн эхнэр түүний эд зүйлс түүний тоонд шүдний сойз, дотуур хувцас зэргийг телевизид өгсөнийг телевиз Швейцар руу шинжилгээ хийлгэхээр явуулсан байв.

Нас бараад найман жил болж байгаа Арафатын үхлээс хойш түүнийг хордуулсан гэх цуу яриа тасрахгүй байгаа юм. Гэвч Парист хийлгэсэн шинжилгээ уг яриаг батлаагүй юм. Өмнө нь түүний үхлийн шалтгаан нь элэгний хатуурал, хорт хавдар, ДОХ гэсэн олон хувилбараар яригдаж байжээ.Гэвч "Аль-Жазира" телевизийн явуулсан эрэн сурвалжлагаар 2004 оны аравдугаар сар хүртэл Арафат эрүүл саруул байсан болж таарав.

Палестины Үндэсний автономийн захиргааны тэргүүн Махмуд Аббас өмнөх лидерийн шарилыг нээн шинжилгээ явуулж, түүний үхлийн шалтгааныг тогтоох үүрэг өгсөн тухай эрх баригч ФАТХ хөдөлгөөний төлөөлөгч  Фаиз Абу-Аэта мэдэгдлээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж