Монгол эрчүүдийн гоёлыг гайхуулна

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Монгол эрчүүдийн гоёлыг гайхуулна

Сүүлийн үед баахан доош орох шинжтэй болсон монгол эрчүүдийн нэр хүндийг өргөх, бодит дүр төрхийг харуулах зорилгоор Монголын эрэгтэйчүүдийн холбоо, Гэрлэх ёслолын ордон, Монгол костюмс төв,  Дүрслэх урлагийн музей хамтран арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Энэ тавдугаар сарын 18-20-ны хооронд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Монгол эрчүүдийн гоёл” нэртэй үзэсгэлэн гарах юм байна. Гурван өдөр үргэлжлэх энэ арга хэмжээний үеэр монгол дээл, хөөрөг, гоёлын эдлэл, морины хэрэглэл гэх мэт үзмэрүүдийг дэлгэх ажээ. Зөвхөн эдлэл хэрэглэл сонирхуулаад зогсохгүй эрчүүдийн дотоод сэтгэл рүү өнгийж энэ талаар хэлэлцүүлэг явуулах гэнэ. Ялангуяа шинэ зууны эрчүүдийн дүр төрх, үнэт зүйлс ямар байх талаар эрдэмтэн, судлаачид үзэл бодлоо уралдуулах юм байна.               

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж