“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал
асан Б.Батзаяа, Миний Монголын газар шороо хөдөлгөөний тэргүүн
Б.Болдбаатар, хуульч Ариунболд нар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас
гаргасан Хөвсгөл аймаг, Овоотын чиглэлд шинээр төмөр зам барих шийдвэр
нь хууль зөрчиж байгааг сануулан хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Хөвсгөл
нуурыг тойрсон ашигт малтмалыг орд газруудын нөөц баялгийг зөөхөөр
ийнхүү төмөр зам тавьж байгаа нь Монгол Улсын цэвэр усны 70 хувийн нөөц
Хөвсгөл нуур аюулд өртөнө гэсэн үг хэмээн тэд мэдэгдсэн юм. Мөн УИХ 2010
оны зургадугаар сард Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах
бодлого баталсан Уг бодлогод энэ чиглэлд төмөр зам тавих тухай
тусгагдаагүй. Тэгэхээр УИХ-аас баталсан бодлогыг зөрчин ийнхүү төмөр зам
тавихаар шийдвэрлэж байгаа Засгийн газар хууль зөрчиж байна гэсэн үг
хэмээн тэд онцолж байна. Үүнээс гадна одоогийн УИХ-аар энэ шийдвэрээ
батлуулахын тулд МАН-ынхан шинэ УИХ-ын тангаргийг өргүүлэхгүй бойкотолж
байна гэж ойлгож болохоор байгааг ч хэллээ. Чоно борооноор гэгчийн
үлгэрээр УИХ-ын бүрэн эрх дуусгавар болох мөчид, улс төрийн сонгууль
дуусч ард түмэн төрийн их баяр наадамд гол анхаарлаа хандуулж байгааг
далимдуулан ийнхүү хууль бус шийдвэр гаргаж байна хэвлэлийн хурал зохион
байгуулагчид ярив.

Төрийн өмчийн хорооны шийдвэрээр “Монголын
төмөр зам” ТӨХК-ийн захирал асан Б.Батзаяаг ажлаас нь чөлөөлсөн
шийдвэрийг шүүх хууль бус гэж үзсэн талаар энэ үеэр мэдээлэв. Шүүхийн
шийдвэрийг ТӨХ биелүүлж хууль бус шийдвэрээ цуцалвал тэрээр ажилдаа
эргэж орох юм байна. Түүнийг хууль бусаар ажлаас халж эрх баригч хүчин
дээрх хууль бус үйлдлүүдийг хийж амжуулсан гэж хардах нэгэн ч байна.