Э.Мөнхбилэг US Open тэмцээнд шүүгчээр ажиллав

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Э.Мөнхбилэг US Open тэмцээнд шүүгчээр ажиллав

АНУ-ын Мичиган мужийн төв Грэнд Рэпидс хотноо зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 4-нд болсон USA World Junior and Cadet Open тэмцээний шүүх бүрэлдэхүүнд Монгол Улсын ширээний теннисний цорын ганц олон улсын шүүгч Э.Мөнхбилэг багтан ажиллажээ. Тэрбээр тус тэмцээнтэй давхцан, нэгэн зэрэг болсон US Open тэмцээнд мөн шүүгчээр ажиллаж байгаа юм. US Open тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.

USA World Junior and Cadet Open тэмцээнд 100 гаруй залуу тамирчин өрсөлдсөн байгаа бол US Open олон улсын тэмцээнд дэлхийн 600 гаруй 75 ширээнд тоглож байна. Өмнө нь мөн 2010 онд Лас Вегас хотноо USA Nationals буюу Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр ажиллах байсан Э.Мөнхбилэг USA World Junior and Cadet Open өнөөдөр болсон эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргын тоглолтыг дэнсэлжээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж