
Арга хэмжээний зочноор БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Фу Инь хүрэлцэн ирж, оролцов. Хүлээн авалтад нийт 400 гаруй зочид, Хятадын яам, газрууд, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид, монгол судлаачид, Хятад улсад үйл ажиллагаа явуулж буй Монголын аж ахуйн нэгжийн төлөөлөгчид хүрэлцэн ирэв.
Мөн арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн зочдод Монгол Улсын Хөгжим бүжгийн коллежийн багш, сурагчид ая дууны мэндчилгээ өргөн барив гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.