20373 ширхэг хувьцаа арилжлаа

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгийн бирж өнөөдрийн /долдугаар сарын 5/ арилжаагаар "АПУ" ХК, “Шивээ овоо” ХК, “Ремикон” ХК–ийн нийт дөрвөн сая 634 мянган төгрөгийн үнэ бүхий 20373 ширхэг хувьцааг арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 22114.50 нэгж байсан нь өмнөх өдрийнхөөс 774.82 нэгжээр нэмэгджээ. Өнөөдрийн арилжаагаар найман хэлцэл хийсэн ба гурван үнэт цаас арилжжээ. Үүний хоёрын ханш өссөн, нэг нь тогтмол ханштай байв. Зах зээлийн үнэлгээ  нэг их наяд, 932 тэрбум төгрөг байлаа.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж