Хурлаар тус холбооны 2012 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайланг холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар танилцуулсан бол 2012 оны сүүлийн хагас жилд хийх ажлын төлөвлөгөөг удирдах зөвлөлийн гишүүн Б.Батцэнгэл танилцууллаа. Мөн энэ үеэр Монголын хөнгөн атлетикийн холбооны дээд шагналтай болох асуудлыг ч хөндөн ярилцсан юм. Тус холбоо энэ оны эхний хагас жилийн төлөвлөгөөг 90 хувийн биелэлттэй гэж дүгнэсэн.
Мөн Хөнгөн атлетикийн холбооноос энэ сард Монгол-БНСУ хоёр орны холын зайн гүйгчдийн уулзалт тэмцээн болон “Тал нутгийн марафон” Япон, Монголын хамтарсан тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байгааг мөн дуулгалаа.
Сонирхуулахад, Монгол Улс 1964 оны Токиогийн олимпод анхлан оролцсон бөгөөд өдгөөг хүртэл хөнгөн атлетикийн төрөлд гурван тамирчнаа илгээж байжээ.