“Apple” корпораци дэлхийн зах зээл дээр илүү жижиг таблет гаргахаар бэлтгэж эхэлжээ. Тэд ирэх есдүгээр сар гэхэд таблет үйлдвэрлэлээ хурдасгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Энэхүү шинэ таблетын дэлгэц нь
“Apple”-ын хит бүтээгдэхүүн iPad-аас даруй таван сантиметрээр бага байх гэнэ. Тэд шинэ таблетийн үйлдвэрлэлд Өмнөд Солонгосын “LG Display” болон Тайванийн “AU Optronics” компанитай хамтран ажиллаж буй гэнэ.
Б.АНХТУЯА