Ideum компани Pro болон Platform хэмээх хоёр мэдрэгчтэй дэлгэцтэй ширээнүүдийг бүтээсэн байна.
Pro болон Platform нь хоёулаа 55 инчийн LED LCD мэдрэгчтэй 1080р дэлгэцтэй ба 5 инчийн зузаантай гэнэ.
Энэхүү ширээнүүд нь онгоцны түвшиний хөнгөн цагаанаар хийгдсэн учир амархан эвдрэхгүй аж.
Энэ ширээг Wi-Fi , Bluetooth болон Ethernet ашиглан удирдах боломжтой.
Pro нь 8GB DDR3-1066 RАМ-тай , dual 500GB SATA I I хатуу дисктэй, 1GB NVIDIA Quadro 600 график кардтай, 75watt-ын өсгөгч болон Yamaha спикертэй.
Харин Platform нь 8GB DDR3-1066 RAM-тай ба NVIDIA GX460 график карттай ба Windows 7 64-bit Professional Edition дээр ажиллах гэнэ.
Т.МӨНХТҮВШИН