Америкийн кино од Клэр Дэйнс хөл хүнд болсон тухай сэтгүүлчдэд мэдэгджээ. Анхны хүүхдээ хүлээж буй Клэр илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд ирэх есдүгээр сард нээлтээ хийх кинонд анхаарлаа хандуулж байна гэжээ.
Жүжигчин Клэр Дейнс болон түүний нөхөр Хью нар 2009 онд хуримласан аж. Өмнө нь “Хэзээ хүүхэдтэй болох вэ” гэсэн сэтгүүлчдийн асуултаас үргэлж “бултдаг” байсан хосууд ийнхүү нууцаа дэлгэлээ. Хөл хүнд болсон Клэр “Ээж Карла маань надад урт удаан сайхан амьдралын талаар их ярьдаг байсан. Би хуримаа хийж байхдаа үнэхээр их эз жаргалтай байсан шүү. Энэ дэлхий дээр хайртай хүнтэйгээ учирсан л бол гэрлэх нь хамгийн зөв шийдвэр гэж би боддог. Би Хьюг харахаар үнэхээр аз жаргалтай болдог. Тэр үнэхээр дур булаам шүү” хэмээн гэрлэлтийнхээ тухай ярьжээ.
Э.АНХТУЯА