Германы авто үйлдвэрлэгчид нэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Германы авто үйлдвэрлэгчид нэгдэнэ

Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Porsche” Европын зах зээлд тэргүүлэгч Германы “Volkswagen”-тай хамтран хувьцаат компани байгуулахаар төлөвлөж байсан ч дэлхийн олон улс орныг хамарсан банк, санхүүгийн хямралын улмаас хоёр компанийн хамтрах төлөвлөгөө удаашраад байжээ. Харин саяхнаас энэ асуудлыг шуурхайла талаар арга хэмжээ авах болсон байна. “Volkswagen”-ы албаныхны мэдээлж байгаагаар тус компани хувьцааныхаа 50.1 хувийг  “Porsche”-д шилжүүлэх гэрээ байгуулжээ. Харин гэрээнд зааснаар “Volkswagen” 4.46 тэрбум буюу 3.6 тэрбум еврогийн үнийн дүн бүхий хувьцаа эзэмших гэнэ. Автомашин үйлдвэрлэгч хоёр компанийн ийн нэгдэх асуудал анх 2009 оноос эхлэн 2011 оны сүүл хүртэл эрчимтэй яригдаж байсан ч санхүү болоод хууль, эрх зүйн зарим бэрхшээлээс шалтгаалан саатаад байсан аж. Volkswagen-ы санхүүгийн төлөөлөгч Hans Dieter Poetsch-ийн мэдээлснээр өөрийн зах зээлийг илүү өргөтгөж, эдийн засгийн тогтвортой байдлыг түргэн хугацаанд олж авахын тулд дээрх нэгтгэх гэрээг удирдлагын зүгээс яаравчилсан гэжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж