Ерөнхий захирал Обамагийн шоглоомыг ойлгосонгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Ерөнхий захирал Обамагийн шоглоомыг ойлгосонгүй

Тони Хейворд. Гэрэл зургийг  BP компанийн сайтаас

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама BP компанийн ерөнхий захиралд бас нэг цахим захидал бичин өмнөх илгээлтээ шоглоом гэж ойлгохыг хүсчээ. “Луизианын эрэгт нефть олборлолтыг хязгаарлана гэж намайг хэлснийг чи үг үсэгчлэн ойлгоно гэж би бодсонгүй” гэж тэр хэлээд тэр нь шоглоом байсан юм. Харин чи “LOL (элэг хөшчихлөө)" гэх маягийн хариу бичих хэрэгтэй байв гэжээ.
Ерөнхийлөгчийн энэ захидал болон бусдыг нь The Guardian сонинд хэвлэсэн байв. Сонин тэднийг хэвлэхийг Цагаан ордны дэмжсэн гэлээ. Обама Луизаны эрэгт нефть олборлолтыг багасгана гэж хэлэхдээ ВР компанийн Deepwater Horizon цамхгийн сүйрэлтэй холбон тайлбарлаж байсан бололтой. Цамхгийн дэлбэрэлтийг нефтийн олборлолтыг хязгаарлах шалтгаан гэсэн санааг Обама гаргасан ба хожим түүнийгээ шоглоом гэж нэрлэсэн байв. Гэхдээ болсон хэрэг явдлыг Обама экологийн сүйрэл гээд түүний хариуцлагыг ВР компани гэсэн юм. Хожим ерөнхийлөгч Мексикийн булангийн олборлолтод хязгаар тавина гэснээс биш түүнийг бүрэн хаана гээгүй гэж Обама тайлбарлажээ.Нефтийн асгалтын 12 мянган кв км талбайг эзэлсэн толбын үр дагаврыг арилгах ажиллагааны зардлыг ВР өөртөө авсан юм. Цэвэрлэх ажиллагаа нь 14 тэрбум ам.доллар болно гэж мэргэжилтнүүд үзжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж