Богино хэмжээний кино урлагт хүч түрэн орж ирсэн, эзэнгүй байсан орон зайг нөхөж, амьдруулж чадсан найруулагч Б.Чингүүн сонирхолтой нэгэн санаа бодож олжээ. Богино хэмжээний кино урлагийн хөгжлийг шинэ шатанд ахиулж, кино сонирхогчдын анхаарлыг өөр зүгт хандуулж чадсан хэмээн үнэлэгддэг тэрбээр өөрийн бүтээсэн кинонуудыг нэгтгэн, анх удаа кино театрын дэлгэцээр үзэгчдэд хүргэхээр болжээ. Ингэснээр “Blind date” буюу “Сохор болзоо”, “Соло”, “Цэцэг”, “Би танд хайртай, өвөө”, “Гэрэл”, “The Last Moment” буюу “Сүүлийн хором”, “Сарнай”, “Ээж ээ, танд баярлалаа” зэрэг түүний бүтээсэн богино хэмжээний найман уран бүтээлийг нэг дор үзэх боломжтой юм.
Найруулагч Б.Чингүүний “Life-Short film collection” долдугаар сарын 7-ноос “Соёмбо” кино театрын дэлгэцнээ гарч эхлэх бол иэрх даваа гаригт буюу 9-нд “Өргөө” кино театрт нээлтээ хийх аж. Киноны трейлерийг ЭНД дарж үзнэ үү.