Энэтхэгийн алдарт амьтны хүрээлэн үерт өртжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн алдарт амьтны хүрээлэн үерт өртжээ

Энэтхэгийн зүүн хойд хэсгийн Ассам мужид орших “Казиранга” гэх үндэсний амьтны хүрээлэн үерийн усанд автжээ. Тус амьтны хүрээлэнгийн төлөөлөгч  Дэ-Гоугийн BBC-д өгсөн мэдээллээр Үндэсний “Казиранга”  амьтны хүрээлэнгийн  440 амьтан үерийн улмаас үрэгдсэн байна. Тэдгээрийн 379 нь гөрөөс, долоо нь хирс, үлдсэн нь буга ажээ. “Казиранга” нь нэг эвэрт амьтдын үзүүлэнгээр дэлхийд гуравт бичигддэг гэнэ.

Албаныхны мэдээлж байгаагаар 1998 оноос хойш Энэтхэгт үер усны аюулаас болж олон мянган хүн, амьтан үрэгдсээр байгаа гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж