320 гаруй айл үерт автжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

320 гаруй айл үерт автжээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу, Шанд, Рашаант багийн нутагт өчигдөр хүчтэй аадар бороо орж, олон айл үерийн усанд автжээ. Цахим мэдээллийн time.mn сайтад мэдээлснээр дээрх нутаг дэвсгэрт амьдардаг 324 айлын гэр, орон сууц усанд автсан байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, усны гольдролыг өөрчлөн аюулгүй болгосон аж. Мөн үерийн усанд боогдсон долоон иргэнийг гаргаж, таван айлыг нүүлгэсэн байна.

                                                                                                                                           Э.Сар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж